БИДНИЙ ТУХАЙ

Эрхэм зорилго

"Silk Road School of Theology" эрхэм зорилго нь Монгол чуулганы удирдагчдыг Библийн гүнзгий, чанартай мэдлэгээр хангахад оршино.

Алсын хараа

Нутгийн чуулганы удирдагчдыг Библийн мэдлэгээр зэвсэглэн бэлтгэсэнээр Бурханы хаанчлалыг тэлэхэд бид өөрсдийгөө зориулах болно.

A. Золбоо 

(Захирал)

“Ивээлт Нутаг” Библи – цуглааны пастор бөгөөд цагаач чуулгануудын удирдагчдыг бэлтгэх зорилгоор энэхүү сургалтын төвийг санаачлан эхлүүлсэн юм. Тэрээр нутгийн чуулгануудыг Библийн гүнзгий мэдлэг дотор өсөн хөгжихэд өөрийгөө зориулах хүсэлтэй.

Боловсрол:

  • Christian Ministry Diploma, (Golden Gate Baptist Theological Seminary)

  • B.S. Computer Engineering (Cogswell Polytechnical College)

  • Masters of Divinity (in progress) - Gateway Seminary

Үйлчлэл:

Хоньчлол, Хараатай удирдлага, Багшлах, Магтаал, Шинийг сэтгэгч

Доктор

Б. Мөнх-Эрдэнэ 

(Багш)

“Ивээлт Нутаг” Библи – цуглаанд тэргүүн пастораар үйлчилдэг тэрээр Библийн олон сургуулиудад суралцаж боловсрол олсон багш хүн юм. Түүний чадварлаг, мэргэжлийн зөвөлгөө нь манай сургалтын төвийн үйлчлэл, чиглэлийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр болдог юм. Түүний Библийн боловсрол, бусадтай хөгжөөнтэй байдаг чанар, аливаа зүйлийг хүнд ойлгуулах чадвар нь олон оюутнуудыг сурах хүсэл эрмэлзлэлд үргэлж татдаг юм.

Боловсрол:

  • Bachelor of Ministries (Sydney Missionary and Bible College, Australia)

  • Master of Arts in Higher Education (Mongolian University of Science and Technology)

  • Master of Arts in Leadership (Denver Seminary)

  • Doctor of Ministries (Wesley Theological Seminary)

  • Ph.D, Southwestern Theological Seminary (in progress)

 

Үйлчлэл

Христчин боловсрол, Сайн Мэдээ тараалт, Чуулган тарилт, Номлох ухаан, Багшлал

portrait2.jpg

Г. Мишээл 

(Үйл ажиллагааны  Зохицуулагч)

 Тэрээр манай багийн шинэ гишүүн бөгөөд бусдад үйлчлэх хүслээр дүүрэн, үнэнч шударга чанартай дагалдагч юм. Мишээл нь манай багт ирсэнээр өөрийн сурч мэдсэн мэргэжлийн дагуу олон нийтийн харилцаа, вэб хуудсын хөгжил, сошиал медиатай холбоотой бүх ажлуудыг мэргэжлийн түвшинд гаргахаар зүтгэж байна. Тэрээр Калифорни мужийн Дэвисийн Их Сургуулийг харилцаа холбоо, график дизайн, технологийн менежментийн чиглэлээр сурч төгссөн, шинэ боловсон хүчин юм.

Боловсрол:​

  • B.A. Visual Communications (UC Davis)

Үйлчлэл:

Харилцаа холбоо, Магтаал,  Захиргаа,Сошиал медиа, Дизайн.

Манай баг